Бие даалтын бодлого /10-р анги/ Хугацаа: 2.24-3.2
1.
500
мл усанд 22,4 л /х.н/ хлортустөрөгчийг уусгаж гарган авсан уусмалын молийн
кинцентрацийг тооцож олно уу.
2.
10°С-ийн
температурт 100 гр натрийн хлоридын уусмалыг хуурай болтол ууршуулж 26,2 гр
давс гарган авчээ.Энэ температур дахь натрийн хлоридын уусах чанарыг бодож ол.
3.
0,1М
концентрацитай 0,25 л эзэлхүүнтэй уусмал бэлтгэхэд хэдэн грамм натрийн сульфат хэрэгтэй вэ?
4.
0,1Н
0,25 л уусмал бэлтгэхэд хэдэн грамм натрийн сульфат хэрэгтэй вэ?
5.
1
л уусмалд 1,88 гр зэсийн нитрат агуулагдана. Уусмалын нягт 1,24 гр/см3 бол энэ
уусмалын процентын, молийн нормал концентрацийг тооцож ол.
6.
1
мл 25%-ийн уусмалд 0,458 гр ууссан бодис агуулагдана. Энэ уусмалын нягт ямар
байх вэ?
7.
1,39
гр шүлтийн металлыг 100 гр усанд уусгахад 4,72%-ийн уусмал үүсчээ. Үл мэдэгдэх
металлыг олно уу.
8.
20°С-т
500 гр ханасан уусмалд 120 гр калийн нитрат агуулагдна.Энэ давсны уусах чанарыг
бодож ол.
9.
1969
мл усанд 31 гр натрийн гидроксид уусгахад үүссэн шүлтийн уусмалын процентын
концентрацийг бодож ол.
10. Натрийн карбонат агуулсан 200 гр уусмал дээр хүрэлцэхүйц
хэмжээний давсны хүчлээр үйлчлэхэд 5,6 л нүүрсхүчлийн хий ялгарав. Анхны уусмал
нь хэдэн процентын уусмал байсан бэ?
11. Хэвийн нөхцөлд 17,92 л бромт устөрөгчийг 6%-ийн уусмалд
нэмж уусгахад 16%-ийн уусмал үүсчээ. Үүссэн уусмалын массыг бодож ол.
12. Химийн урвалын үед нэгэн бодисын концентраци 0,1 моль/л
байснаа 2 минутын дараа 0,04 моль/л болж багасжээ. Энэ урвалын дундаж хурдыг
бодож ол.
13. 2 моль/л натрийн карбонатыг 30 секундын турш халаахад
дунджаар 0,05 моль/л*сек хурдтай задарсан бол задралд орсон болон задраагүй
үлдсэн давсны концентрацийг тус тус бодож ол.
14. Нэгэн урвалын хурд 20°С температурт 0,004 моль/л*сек, энэ
урвалын температурын коэффициент 2 бол а.40°С б.10°С в.0°С
-ийн температурын үед урвалын хурд тус тус хэдтэй тэнцүү вэ?
15. Температурын коэффициент 3 бол температурыг 10- 60°С
хүртэл нэмэгдүүлэхэд түүний хурд хэд дахин ихэсэх вэ?
Бие даалтын бодлого /11-р анги/ Хугацаа: 2.23-3.1
1.
1969
мл усанд 31 гр натрийн гидроксид уусгахад үүссэн шүлтийн уусмалын процентын
концентрацийг бодож ол.
2.
Натрийн
карбонат агуулсан 200 гр уусмал дээр хүрэлцэхүйц хэмжээний давсны хүчлээр
үйлчлэхэд 5,6 л нүүрсхүчлийн хий ялгарав. Анхны уусмал нь хэдэн процентын
уусмал байсан бэ?
3.
Хэвийн
нөхцөлд 17,92 л бромт устөрөгчийг 6%-ийн уусмалд нэмж уусгахад 16%-ийн уусмал
үүсчээ. Үүссэн уусмалын массыг бодож ол.
4.
Доорхи
нүүрсустөрөгчийн бүтцийн томъёог бич.
a)
2,2-диметил
гексан
b)
2,3-диметил
бутадиен-1,3
c)
2-метил,
5-этил, 4-пропил гексан
d)
2,5,5-триметил
гексен-2
5.
Хэвийн
нөхцөлд 11,2л пропаны шаталтаар үүссэн нүүрстөрөгчийн оксидыг бүрэн шингээхэд
калийн гидроксидын 20%-ийн (ρ=1,19 г/ мл)
уусмал хичнээн миллитр хэрэгтэй вэ?
6.
Метан
ба этилений 5,8 мл холимог 3,2%-ийн 40
гр бромын уусмалтай урвалд оржээ.Өгөгдсөн холимог дахь этилений эзлэх хувийг
ол.
7. Танд
натрийн сульфитыг калийн перманганатаар исэлдүүлэх урвалын эх болон
бүтээгдэхүүн бодисуудыг өгчээ. Урвалын
тэгшитгэлийг тэнцүүлж a , b , c коэффициентүүдийн оронд тохирох тоонуудыг олно
уу?
8. 20 гр кальцийн карбидыг илүүдэл усаар үйлчлэхэд үүссэн
хийг хүрэлцэхүйц хэмжээний бромын усан дундуур нэвтрүүлэхэд 86,5 гр тэгш хэмт
бүтэц бүхий тетрабромэтан үүсчээ. Техникийн карбидын хэдэн хувь нь цэвэр карбид
байсан бэ?
9. 2,8 гр алкенийг бүрэн гидрогенжүүлэхэд 0,896 л устөрөгч
/хэвийн нөхцөлд/ зарцуулагджээ. Энэ нэгдлийн нүүрстөрөгчийн атомын хэлхээ
гинжин бүтэцтэй бол байгуулалтын томъёо болон харьцангуй молекул массыг ол.
a Na2 SO3 + b KMnO4 + c H2 SO4 = Na2 SO4 + ? +
K2 SO4 + H2 O
10. Танд
төмрийн /II/ ионыг калийн перманганатаар исэлдүүлэх урвалын эх болон
бүтээгдэхүүн бодисуудыг өгчээ. Урвалын
тэгшитгэлийг тэнцүүлж a , b , c коэффициентүүдийн оронд тохирох тоонуудыг олно
уу?
FeSO4 + aKMnO4 + bH2 SO4 = cFe2 (SO4 )3 + ? +
K2 SO4 + H2 O
Химийн багш: Г.Алимаа







