Tuesday, March 29, 2016

Сэтгэл хөдлөл байхгүй үед заасан хичээл хүүхдэд хэзээ ч удаан тогтохгүй.

Tuesday, March 8, 2016

Батлав: Сургалтын менежер                                       Д.Чулуунтөмөр     
             
ДаТС-ийн Лицей сургуулийн хичээлийн ирцийн “Бид цаг барьдаг” уралдааны журам
Уралдааны зорилго: Сурагчдыг цаг баримталдаг болгох. Ингэснээр  цаашид амжилттай суралцаж, зорьсон зорилгодоо хүрэх боломжийг нэмэгдүүлнэ.
Сургуулийн захиргаа нь  сурагчдын хичээлийн ирцийг  бодитойгоор хянахдаа дараах ирцийн журмыг мөрдөж ажиллана. 
Журмын зорилго:
  1. Бүх оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тодорхой байлгах,
  2. Сурагчдын хөгжил дэвшил, сурлагын амжилтыг сайжруулах, хувь хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлэхийн тулд хичээлийн ирцийг өндөр түвшинд байлгах явдал юм.
1.      Ирцийг бүртгэх
Лицей сургуулийн хичээлийн ирцийг сайжруулах нь сургууль хамт олон, сурагчид, эцэг эхчүүд ба багш ажилтны бүгдийнх нь үүрэг хариуцлага болно. Улирлын турш дараах байдлаар ирцийг үнэлнэ.
                                            I.            Уралдааны дүнг ангийн ирцийн хувиар тооцон шалгаруулна. Ирцийг тухайн өдрийн жижүүр багш бүртгэнэ.
                                         II.            Сайн ирцтэй нэг ангийг шалгаруулна. Үүнд ирцийн хувь 90-ээс дээш байхыг шаардана. Ангийн ирцийн мэдээлэл 7 хоногоор нэгтгэгдэн гарна.
                                       III.            Улирал бүрийн эцэст хичээлдээ 100%-ийн ирцтэй суусан сурагч бүрт сайшаалын үнэмлэх гардуулна. Энэ нөхцлийг хангаагүй сурагчдын мэдээллийг эцэг эхэд мэдээлнэ.
                                      IV.            Сурагчын сар бүрийн ирцийн мэдээллийг анги удирдсан багш эцэг эхэд нь танилцуулна./цахим хуудсаар, утсаар, бичгээр г.м/
2.      Сурагчдын хүлээх үүрэг, хариуцлага
        Сурагч бүр хүндэтгэх шалтгаангүй бол хичээлдээ цагийн хуваарийн дагуу ирж, тогтмол суух үүрэгтэй.
        Хүндэтгэх шалтгаантай бол анги удирдсан багшид заавал эцэг эх, асран хамгаалагчаар дамжуулан мэдэгдэнэ.

3.      Эцэг эхчүүдийн хүлээх үүрэг, хариуцлага
        Эцэг эхчүүд хүүхдүүдээ дүрэмт хувцсаа зохих ёсоор өмсөж, сургуульдаа цагтаа, зохих ёсны хичээлийн бэлтгэлтэй ирэх, тогтмол таслахгүй суулгах тал дээр анхаарал тавих үүрэгтэй
        Хэрэв хүүхэд тань сургуульдаа хоцрох, хичээлдээ суухгүй байх ямар нэгэн шалтгаан гарвал аль болох түргэн хугацаанд сургуулийн захиргаанд утсаар болон биеэр мэдэгдэх шаардлагатай.
        Сурагч хичээлдээ суугаагүй тухайд эцэг эхийн зүгээс хангалттай тайлбар ирүүлээгүй тохиолдолд сурагчийг хичээлээ зөвшөөрөлгүй тасалсанд тооцно.
        Эцэг эхчүүд багшаас өгсөн мэдээллийг уншиж танилцсанаа мэдэгдэж багштай эргэх холбоо үүсгэнэ.

4.      Сургууль, багшийн хүлээх үүрэг хариуцлага
Сургуулийн багш, ажиллагсад нь сурагчдадаа өөрсдийн биеэр ажилдаа хоцролгүй тогтмол ирэх үлгэр дууриал үзүүлнэ.
        Сурагч 1 хоног хичээл тасалсан тохиолдолд энэ тухай эцэг эхчүүдэд утсаар мэдэгдэнэ. 
        Сурагч 2 хоног хичээл тасалсан тохиолдолд энэ тухай эцэг эхтэй нь уулзаж бичгээр мэдэгдэнэ. 
        Сурагч 3 хоног хичээл тасалсан бол энэ тухай эцэг эхэд нь эцсийн удаа утсаар мэдэгдэнэ.  
        Хичээлд суугаагүй өдрийн тоо 4 хүрэхэд тухайн хүүхдийг дараагийн хичээлийн жилд хичээлд суулгах боломжгүй болохыг эцэг эхэд нь албан ёсоор бичгээр мэдэгдэнэ. 
        Хэрэв сурагч 5 өдөр хичээлдээ суугаагүй бол сургуулиас хасах тухай анхааруулга өгнө. 
        Хэрэв Сурагч 10 өдрөөс илүү хугацаагаар сургуульдаа ирээгүй тохиолдолд тухайн сурагчийг албан ёсоор сургуулиас хасна.
5.      Нэмэлт тайлбар
1.      Хичээлээс хоцрох
        Ангийн багш хоцорч ирсэн сурагчийг ангийн журналд зохих тэмдэглэлийг хийж тогтмол бүртгэл хөтөлж, хяналт тавина . 
        Сурагч 3 удаа хичээлээс хоцорвол нэг удаагийн бүтэн өдрийн хичээл тасалсанд тооцно.
        Хичээлээс хоцорч ирэх нь байнга давтагдах тохиолдолд сургуулийн захиргаанаас эцэг эхчүүдийг дуудаж хичээл эрхлэгч ба сургуулийн захиралтай уулзалт зохион байгуулна.
2.      Өвчний чөлөө
        Хүүхэд өвдсөн тохиолдолд эхний 2 өдрийг эцэг, эх нь ангийн багшид мэдэгдсэнээр, 2-оос дээш өдөр бол зөвхөн эмчийн магадлагаагаар хичээлээс чөлөөлсөнд тооцно.
        Хүүхдийг хичээлд нь буцааж ирүүлэхдээ эцэг эхийн тайлбар бичиг аль эсхүл эмчийн магадлагаатай нь хамт явуулна.
3.      Хүндэтгэх шалтгааны улмаас хичээлд оролцохгүй байх
        Өөрийн болон гэр бүлийн гишүүний өвчлөл
        Ар гэрийн гачигдал/ажил явдал
        Сургуулийн захиргаанд урьдчилж мэдэгдсэн бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд
        Шүдний болон эмнэлгийн үзлэгт орох цаг авсан. Энэ тохиолдолд сурагч нь шүдний эмч болон эмнэлгийн бичиг авчрах шаардлагатай
        Өөр бусад шалтгаанаар сурагч хичээлд оролцохгүй тохиолдолд хүндэтгэх шалтгаангүй хичээл тасалсан гэж үзнэ.
4.      Урьдчилсан зөвшөөрөлтөй чөлөө
        Сурагчийг хичээлийн цагийн дундуур зөвхөн эцэг эх сургуулиас авах ёстой бөгөөд энэ тухай эцэг эх нь 24 цагийн өмнө ангийн багшид мэдэгдсэн байх шаардлагатай.



2016.02.02

Tuesday, February 23, 2016

Бие даалтын бодлого /10-р анги/                      Хугацаа: 2.24-3.2
1.      500 мл усанд 22,4 л /х.н/ хлортустөрөгчийг уусгаж гарган авсан уусмалын молийн кинцентрацийг тооцож олно уу.
2.      10°С-ийн температурт 100 гр натрийн хлоридын уусмалыг хуурай болтол ууршуулж 26,2 гр давс гарган авчээ.Энэ температур дахь натрийн хлоридын уусах чанарыг бодож ол.
3.      0,1М концентрацитай 0,25 л эзэлхүүнтэй уусмал бэлтгэхэд  хэдэн грамм натрийн сульфат хэрэгтэй вэ?
4.      0,1Н 0,25 л уусмал бэлтгэхэд хэдэн грамм натрийн сульфат хэрэгтэй вэ?
5.      1 л уусмалд 1,88 гр зэсийн нитрат агуулагдана. Уусмалын нягт 1,24 гр/см3 бол энэ уусмалын процентын, молийн нормал концентрацийг тооцож ол.
6.      1 мл 25%-ийн уусмалд 0,458 гр ууссан бодис агуулагдана. Энэ уусмалын нягт ямар байх вэ?
7.      1,39 гр шүлтийн металлыг 100 гр усанд уусгахад 4,72%-ийн уусмал үүсчээ. Үл мэдэгдэх металлыг олно уу.
8.      20°С-т 500 гр ханасан уусмалд 120 гр калийн нитрат агуулагдна.Энэ давсны уусах чанарыг бодож ол.
9.      1969 мл усанд 31 гр натрийн гидроксид уусгахад үүссэн шүлтийн уусмалын процентын концентрацийг бодож ол.
10.  Натрийн карбонат агуулсан 200 гр уусмал дээр хүрэлцэхүйц хэмжээний давсны хүчлээр үйлчлэхэд 5,6 л нүүрсхүчлийн хий ялгарав. Анхны уусмал нь хэдэн процентын уусмал байсан бэ?
11.  Хэвийн нөхцөлд 17,92 л бромт устөрөгчийг 6%-ийн уусмалд нэмж уусгахад 16%-ийн уусмал үүсчээ. Үүссэн уусмалын массыг бодож ол.
12.  Химийн урвалын үед нэгэн бодисын концентраци 0,1 моль/л байснаа 2 минутын дараа 0,04 моль/л болж багасжээ. Энэ урвалын дундаж хурдыг бодож ол.
13.  2 моль/л натрийн карбонатыг 30 секундын турш халаахад дунджаар 0,05 моль/л*сек хурдтай задарсан бол задралд орсон болон задраагүй үлдсэн давсны концентрацийг тус тус бодож ол.
14.  Нэгэн урвалын хурд 20°С температурт 0,004 моль/л*сек, энэ урвалын температурын коэффициент 2 бол а.40°С         б.10°С          в.0°С  -ийн температурын үед урвалын хурд тус тус хэдтэй тэнцүү вэ?
15.  Температурын коэффициент 3 бол температурыг 10- 60°С хүртэл нэмэгдүүлэхэд түүний хурд хэд дахин ихэсэх вэ?


 Бие даалтын бодлого /11-р анги/                      Хугацаа: 2.23-3.1

1.      1969 мл усанд 31 гр натрийн гидроксид уусгахад үүссэн шүлтийн уусмалын процентын концентрацийг бодож ол.
2.      Натрийн карбонат агуулсан 200 гр уусмал дээр хүрэлцэхүйц хэмжээний давсны хүчлээр үйлчлэхэд 5,6 л нүүрсхүчлийн хий ялгарав. Анхны уусмал нь хэдэн процентын уусмал байсан бэ?
3.      Хэвийн нөхцөлд 17,92 л бромт устөрөгчийг 6%-ийн уусмалд нэмж уусгахад 16%-ийн уусмал үүсчээ. Үүссэн уусмалын массыг бодож ол.
4.      Доорхи нүүрсустөрөгчийн бүтцийн томъёог бич.
a)      2,2-диметил гексан
b)      2,3-диметил бутадиен-1,3
c)      2-метил, 5-этил, 4-пропил гексан
d)     2,5,5-триметил гексен-2
5.      Хэвийн нөхцөлд 11,2л пропаны шаталтаар үүссэн нүүрстөрөгчийн оксидыг бүрэн шингээхэд калийн гидроксидын 20%-ийн (ρ=1,19 г/ мл) уусмал хичнээн миллитр хэрэгтэй вэ?
6.      Метан ба этилений  5,8 мл холимог 3,2%-ийн 40 гр бромын уусмалтай урвалд оржээ.Өгөгдсөн холимог дахь этилений эзлэх хувийг ол.
7.      Танд натрийн сульфитыг калийн перманганатаар исэлдүүлэх урвалын эх болон бүтээгдэхүүн бодисуудыг өгчээ. Урвалын тэгшитгэлийг тэнцүүлж a , b , c коэффициентүүдийн оронд тохирох тоонуудыг олно уу?
8.      20 гр кальцийн карбидыг илүүдэл усаар үйлчлэхэд үүссэн хийг хүрэлцэхүйц хэмжээний бромын усан дундуур нэвтрүүлэхэд 86,5 гр тэгш хэмт бүтэц бүхий тетрабромэтан үүсчээ. Техникийн карбидын хэдэн хувь нь цэвэр карбид байсан бэ?
9.      2,8 гр алкенийг бүрэн гидрогенжүүлэхэд 0,896 л устөрөгч /хэвийн нөхцөлд/ зарцуулагджээ. Энэ нэгдлийн нүүрстөрөгчийн атомын хэлхээ гинжин бүтэцтэй бол байгуулалтын томъёо болон харьцангуй молекул массыг ол.
 a Na2 SO3 + b KMnO4 + c H2 SO4 = Na2 SO4 + ? + K2 SO4 + H2 O
10.  Танд төмрийн /II/ ионыг калийн перманганатаар исэлдүүлэх урвалын эх болон бүтээгдэхүүн бодисуудыг өгчээ. Урвалын тэгшитгэлийг тэнцүүлж a , b , c коэффициентүүдийн оронд тохирох тоонуудыг олно уу?
 FeSO4 + aKMnO4 + bH2 SO4 = cFe2 (SO4 )3 + ? + K2 SO4 + H2 O

Химийн багш: Г.Алимаа

Saturday, February 20, 2016

Хаа сайгүй хаягдаж байдаг хогнуудаар амьдралд хэрэгтэй олон зүйлийг хийж болох юм.Тэгвэл энэ удаа машины хаягдал дугуйгаар гадна болон дотор сандал хэрхэн хийх талаар сонирхлоо.







Thursday, January 28, 2016

Химийн хичээл дээр төсөл хэрэгжүүлэх
Зорилго: Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэгээ бүтээлчээр ашиглах
Зорилт:Сурагчдын идэвх санаачлагыг дэмжих, мэдлэгээ хэрэглэх боломж бүрдүүлэх
Хамрах хүрээ: Лицей 10, 11-р анги
Төслийн шалгуур:

  1. Green- байгальд ээлтэй
  2. Handmade- өөрийн гараар хийсэн
  3. Reuse- дахин ашиглах
  4. Organic- Органик материал оролцуулж хийх
Хүүхдүүд ирэх 7 хоногт санаануудаа хэлэхээр боллоо. Сайхан санаанууд гарч ирэх  байх гэж найдаж байна. Танд ямар санаа байна?

Хүүхдийг тайван орхи


Тоглоом бол хүүхдийн хувьд ажил нь. Харин үүнийг сүүлийн үед анхаарахаа болио юу даа. Ганц манайд ч биш юм аа. Чөлөөтэй тоглохын ач холбогдлыг эцэг эхчүүдийн дунд тусгайлан таниулах хэрэгтэйг АНУ-ын хүүхдийн эмч нарын холбооноос зөвлөмж болгосон байв. Улам олон хүүхэд сургуульд ч орж амжаагүй байхдаа өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл санаагаар унаж эхлэх болсныг эмч нар ажиглаад ийм зөвлөмж гаргахад хүрчээ. Цэцэрлэгт ч орж амжаагүй хүүхдэд үсэг, цифр нүдлүүлэн, англи үг цээжлүүлээд үүгээрээ их бахархах аав ээж нар олширлоо. Үүний тулд хүүхдээ хэчнээн зовоож буйгаа тэд ер тоохгүй, тоохгүй ч юу байхав ойлгохгүй л байгаа хэрэг. Судалгаа хийж тогтоогоогүй л болохоос биш дээрх америк эмч нарын ажигласан зүйл манайд ч байгаа, өөрөөр хэлбэл энэ зөвлөмж бидэнд ч хамаатай гэсэн үг. Гэтэл хүүхэдтэйгээ зүгээр л хамтдаа байж,  ярилцаж, зугаатай цагийг өнгөрүүлэх нь л хүүхдийн хувьд хамгийн тохиромжтой зүйл гэж эмч нар зөвлөх болов. Маш энгийн зүйл биш гэж үү? Ямар ч төвөггүй, ердөө хялбархан, хүүхдээ ч зовоохгүй, өөрсдөө ч үйлээ үзэхгүй.
Эцэг эхчүүд хүүхдээ дээд зэргийн сайн хүн болгохыг хүсдэг. Ядаж л хажуу айлын эсвэл өөр нэгэн мэдэх хүүхдээс нь л лав илүү сайн байх ёстой. Ийм хандлага, арга барилаас аль болох татгалзахыг сурган хүмүүжүүлэгчид зөвлөдөг. Ямар аргатайдаа “Хүүхдээ тайван орхи!“ гэсэн ном хүртэл бичигдэж байхав дээ. Эцэг эхчүүдийн хүүхдээ хайрлах сэтгэлд хязгаар байхгүй нь үнэн, гэхдээ хэт их хайр нь буруу алхам руу түлхээд байвал яахав? Тэмээ гэдгэрээ мэдэхгүй гэгчээр эцэг эхчүүд өөрсдийн сул талаа олж хардаггүй. Тийм болохоор мундаг эцэг эхийн хүүхэд бас л бусдын хүүхдээс илүү мундаг байх ёстой болж таарна. Ямар ч муу ааш, алдаа гаргадаггүй, маш сайн сурлага, сахилга баттай, хэлсэн ярьсныг ягштал баримталдаг, үг хэлмэгц л за гээд гүйдэг үлгэр жишээ хүүхэд. Робот л биш бол ийм, ёстой нөгөө идеал хий гэдэг шиг бүх сайн чанарыг цогцлоосон хүүхэд байна гэдэг чинь биелэх боломж багатай мөрөөдөл биз дээ. Тэгээд ч өөрийн гэсэн сэтгэлгээтэй бие даасан хүн хэрэгтэй болохоос бус ийм робот шиг хүүхэд орчин үед хол явахгүй. 
Цюкерберг Facebook бүтээхдээ 19 настай, Билл Гэйтес программ хангамжийн компаниа байгуулахдаа 14 настай байсан бол Беатлесчүүд ч энэ л насандаа бүтээлээ туурвицгааж эхэлсэн. Тэд энэхүү санаануудаа ямар ч байсан эцэг эх, эмээ өвөө нараасаа өвлөж аваагүй нь ойлгомжтой. Хүүхдийнхээ алхам тутмыг хянаж, зааварддаг эцэг эхтэй байсансан бол тэд ийм амжилтанд яагаад ч хүрэхгүй байсан биз. Хичээлээ бус өөр аахар шаахар зүйлээр оролдох болсон хүүхдээ эцэг,  эх нь сургаж өгөөд ширээнийх нь ард номын ёсоор суулган, дундаж нэгэн албан хаагчийн замналаар явуулах байсан болов уу.

Хөгжимдүүлж сургах гэж албадаад, хүчээр тооны гүнзгийрүүлсэн сургалттай ангид оруулах нь оновчтой шийдэл огт биш. Олон эцэг эхийн хувьд хүүхэд нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтанд суугаад, гадаадад явж сурч ирээд, төрийн өндөр алба хаших нь амьдралын зорилго нь.
Эцэг эхийн чаддаг, сонирхдог болгоныг хүүхэд чадаж, сонирхох албагүй. Хүүхдийнхээ сонирхлыг юун түрүүн анхаарч үзэх нь чухал гэхдээ энэ нь дураар нь тавь гэсэн үг биш л дээ.
Томчууд зааж зааварлах нь бус харин дэргэд нь хамтдаа байх нь л хүүхдийн хувьд хамгийн чухал зүйл. Энэ нь аав ээж нь, эмээ өвөө нь аль эсвэл хөрш нь байна уу хамаагүй, гол нь тэдний хувьд харилцах хүн л хэрэгтэй. Цаг зав гаргахгүй бол харилцаа байхгүй, харилцаагүйгээр хүмүүжил байхгүй гэдэг бол хүүхдийн хүмүүжлийн алтан дүрэм.
Одооны хүүхэд өөр болжээ гэж үглэцгээдэг маань ч үүнтэй холбоотой. Ажил төрөл гэж гүйсээр бид чинь яг үнэндээ хүүхдэдээ цаг зав гаргаж чадахаа байсан. Томчуудын ааш аягийг харан даган дууриах замаар л хүүхэд хүмүүждэг. Гэтэл тэр үлгэр дууриал болох аав ээж, хамаатан садан нь хүүхдэд олддоггүй, арай гэж дэргэд нь ирэхээрээ элдэв курс дугуйлан руу л албадан чирж гүйцгээдэг.  
Хүүхдийнхээ төлөө хэт их анхаарч ийш тийш нь чирч гүйсээр хүүхдээ ч өөрсдийгөө ч балладаг нь асар их хор хөнөөлтэй бөгөөд үүнээс сэргийлэх ямар арга зам байгааг хүүхдийн сэтгэл судлаач Михайл Винтерхофф „Яагаад бидний хүүхдүүд тиран болцгоогоод байна аа? буюу алдагдсан хүүхэд нас?”, “Тиран байх албагүй шүү дээ” номууддаа дурайтал бичсэн байна.
Хүүхдийг бага насанд нь хэт их ачаалалд оруулахгүй байх талаар хөгжингүй орнуудын боловсролын байгууллагууд ч  анхаараад эхэлсэн аж. Германы Баваар муж улсын 20 сургуульд  2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан бага анги нь янз бүрийн хугацаатайгаар, өөрөөр хэлбэл 3-5 жил байхаар зохицуулж эхэллээ.  Энэ бол цаашдын ирээдүйн чиг хандлага гэж тус муж улсын Соёлын сайд (Германд сургуулийг муж улсынх нь соёлын яам хариуцдаг) нь мэдэгджээ. Германы 16 муж улсын 13 нь үүнийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн бөгөөд Баваар муж харин ч оройтож эхэлж буй аж. Энэ хорин сургуульд сайн, муу, хотын, хөдөөгийн гээд янз бүрийн төлөөлөл орсон байгаа гэнэ. Хүүхдүүд хэр чадлынхаа хэрээр л уншиж, бичиж, тоо бодож сурна, анги дэвших албадлага байхгүй, тийм болохоор 3-5 жилийн ялгаа гарч буй хэрэг. Онцлог нь хичээл нь нээлттэй өөрөөр хэлбэл нэг ангид сайн, муу сурлагатай, насны ялгаатай хүүхдүүд хамтдаа суралцана. Мэдээж энэ хорин сургууль дээр дагалдан судалгаа хийгдэж, үнэлэлт дүгнэлт гарган цааш улам төгөлдөржүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: buuvei.mn

Гар утас хүүхдэд ямар хор нөлөөтэй вэ?

Хоёр настай хүү ээжийнхээ гар утсыг аваад чадварлагаар удирдан, баясана. Ой хүрээгүй охин гар утсан дээрх зураг, хүүхэлдэйн киног сонирхон харна, бас амандаа хийж үзнэ. Таван настай хүү “энэ миний гар утас ш дээ” гэж пээдийнэ... Иймэрхүү дүр зураг манай өнөөгийн гэр бүлүүдэд түгээмэл ажиглагдах болжээ. Гэхдээ ихэнх хүмүүс “гар утас ч дээ,  хүүхдэд хэрэглүүлэх нь ямар л олигтой байв гэж” гэдэг. Энэ нь ч үнэний хувьтай аж. 
Тэгэхээр ер нь гар утсыг бага насныханд хэрэглүүлж болох уу? Энэ нь хүүхдэд хортой юу? Хортой бол ямар? Хүүхдэд хэдэн наснаас нь гар утас хэрэглүүлэх вэ? гэх мэт асуултууд урган гарч байгаа юм.  
Гар утасны туяа муу нөлөөтэй
Шведийн Леннарт Харделл (Lennart Hardell) нарын эрдэмтэд судалгаагаараа гар утсыг чихэндээ ойр байлган хэрэглээд байвал тархины хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ [1]. Гар утас болон утасгүй телефоны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа энэхүү эрсдлийг бий болгодог байна.
Ялангуяа хүүхдэд гар утасны хор хөнөөл их байдаг ажээ. Хүүхдийн бие махбодыг томчуудынхтай харьцуулахад бодисын солилцоо идэвхтэй явагддаг учраас эмзэг, яс нь нимгэн, эсүүд олноороо хуваагдан өсөлт эрчимтэй явагддаг. Судлаачид хүүхдийн тархины яс томчуудыг бодвол нимгэн тул цахилгаан соронзон туяа амархан нэвтэрч орох боломжтой гэж үздэг бөгөөд иймд хүүхдээ түүнээс хамгаалахыг анхааруулсаар байна. Судалгаагаар гар утасны туяа мөн хүүхдийн эсийн хөгжилд сайнгүй нөлөө үзүүлдэг нь баттай тогтоогджээ [2].
Дараах зурагт [3] гар утасны туяа хүүхдийн нас бага байх тутам хэдий чинээ илүү нөлөөлдөгийг харуулж байна.
Тав, арван настай хүүхдэд ийнхүү нөлөөлж байхад ээж нар нялх хүүхдээ хөхүүлэхдээ эсвэл өвөр дээрээ аваад гар утсаараа ярихад ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.
Хэрэглээний хугацаанаас эрсдэл нэмэгддэг
Дээрх судлаачид 1380 хүн дээр судалгаа явуулсан бөгөөд тэдэн дотор тархины хавдартай болон эрүүл хүмүүс багтсан байна. Судлаачид гар утас хэрэглэдэг хүмүүст тархины хорт хавдар жилээс жилд нэмэгдэж байгааг тогтоожээ. 20-25 жил утасгүй телефон хэрэглэсэн хүмүүст гар утас юм уу утасгүй телефон хэрэглээд удаагүй байгаа хүмүүсээс хоёр дахин илүүтэйгээр хавдрын онош илэрдэг байна. 25 жилээс дээш хугацаагаар утасгүй телефон хэрэглэсэн хүмүүст гурав дахин илүү хавдрын шинж тэмдэг илэрч байжээ.
Хоёр төрлийн хавдар илүү тохиолддог
Насанд хүрэгчдийн хувьд голдуу тархины хавдар тохиолддог бол сонсголын мэдрэлийн хавдар мөн тохиолддог байна. Английн Оксфордын их сургуулийн судлаачид 2013 онд 50 настай эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад арваас илүү жилээр үүрэн телефон хэрэглэсэн эмэгтэйчүүдийн сонсголын мэдрэлийн өвчин (невром) 2,5 дахин илүү байгаа нь тогтоогджээ.
Жирэмсэн ээжүүд анхаарахад илүүдэхгүй
 Америкийн Лос Анжелесийн их сургуулиас хийсэн судалгаагаар жирэмсэн ээжүүд өдөрт зөвхөн 2-3 удаа гар утсаар ярихад хүүхдэд нь харилцааны хэвийн бус байдал үүсэх эрсдэлтэйг анхааруулсан байна [4]. Жирэмсэн үедээ байнга гар утсаар ярьдаг ээжүүдийн хүүхдэд хэт их хөдөлгөөнтэй байх зэрэг харилцааны доголдол ердийн ээжүүдээс төрсөн хүүхдээс 50% илүүтэй тохиолддог аж. Хэрэв долоо хүртэлх наснаасаа өмнө хүүхэд өөрөө гар утас хэрэглэх юм бол энэ эрсдэл 80% хүртэл өсдөг байна.
Хүүхдэд гар утсыг хориглох
Бага насны хүүхдэд гар утас хэрэглүүлэх нь ийнхүү муу үр дагавартай гэдэг нь батлагдсан тул ХБНГУ-ын Орчин ба байгаль хамгааллын холбооноос “Нийтээр хүүхдэд гар утас хориглох” гэсэн сэрэмжлүүлэгийг гаргажээ. Ялангуяа 12 нас хүртэлх хүүхдэд зөвхөн аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг судлаачид түүн дотор хавдар судлаачид зөвлөж байна. Яагаад гэвэл энэ үед хүүхдийн тархи өсөж хөгжиж мөн эмзэг байдаг. Гэхдээ Та хэт айдасд автасны хэрэггүй. Дараах зөвлөгөөг анзаараарай.
Танд зөвлөхөд 
1. Хэрэв Та утсаар ярих эсвэл msg илгээх бол хүүхдээсээ 5 метр холдоорой. 10 метр бол бүр сайн.
2. Асаалттай гар утсаа хүүхдээсээ аль болох хол байлгах. Цүнхэндээ хийх, өөр өрөөнд байлгах...
3. Гар утсаа хүүхдэд тоглоом наадгайн оронд өгөхгүй байх.
4. Гар утсан дээрх тоглоомоор тоглуулж ер болохгүй. Ялангуяа түүн дээр тоглоом тоглоход туяа нь хамгийн идэвхтэй нөлөөлдөг байна.
5. Гар утсаараа хүүхдэд дуу, хөгжим сонсгох хэрэггүй.
6. Ээж аав нар аюулгүйн үүднээс хүүхдэдээ гар утас өгч хичээлд нь явуулдаг. Ийм тохиолдолд хүүхдэдээ утсаа унтрааж авч яваад, шаардлагатай үед асааж ярихыг сануулах.
7.  Хүүхдэдээ аль болох туяа бага цацруулдаг гар утас авч өгөх (0,24 W/kg-аас доош).
8. Өөрийгөө ч гэсэн Та гар утасны туяанаас хамгаалаарай. Гар утсаар удаан ярихгүй байх, орондоо, дэрэн доороо тавихгүй байх, биендээ удаан хугацаагаар утас авч явахгүй байх, болж өгвөл утсаа чихнээсээ хөндий барих, чанга яригч ашиглах, ярихаасаа илүү msg бичих гэх мэт.
Эх сурвалж: buuvei.mn