Батлав: Сургалтын менежер
Д.Чулуунтөмөр
ДаТС-ийн Лицей сургуулийн хичээлийн
ирцийн
“Бид цаг
барьдаг” уралдааны журам
Уралдааны
зорилго: Сурагчдыг цаг
баримталдаг болгох. Ингэснээр цаашид амжилттай
суралцаж, зорьсон зорилгодоо хүрэх боломжийг
нэмэгдүүлнэ.
Сургуулийн
захиргаа нь сурагчдын хичээлийн ирцийг бодитойгоор хянахдаа дараах ирцийн журмыг мөрдөж
ажиллана.
Журмын
зорилго:
- Бүх
оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тодорхой байлгах,
- Сурагчдын
хөгжил дэвшил, сурлагын амжилтыг сайжруулах, хувь хүнийг хүмүүжүүлж,
төлөвшүүлэхийн тулд хичээлийн ирцийг өндөр түвшинд байлгах явдал юм.
1. Ирцийг бүртгэх
Лицей сургуулийн
хичээлийн ирцийг сайжруулах нь сургууль хамт олон, сурагчид, эцэг эхчүүд ба
багш ажилтны
бүгдийнх нь үүрэг хариуцлага болно. Улирлын турш дараах байдлаар ирцийг үнэлнэ.
I.
Уралдааны дүнг ангийн ирцийн хувиар тооцон шалгаруулна.
Ирцийг тухайн өдрийн жижүүр багш бүртгэнэ.
II.
Сайн ирцтэй нэг ангийг шалгаруулна. Үүнд ирцийн хувь
90-ээс дээш байхыг шаардана. Ангийн ирцийн мэдээлэл 7 хоногоор нэгтгэгдэн
гарна.
III.
Улирал бүрийн эцэст хичээлдээ 100%-ийн
ирцтэй суусан сурагч бүрт
сайшаалын үнэмлэх гардуулна. Энэ нөхцлийг
хангаагүй сурагчдын мэдээллийг эцэг эхэд мэдээлнэ.
IV.
Сурагчын сар бүрийн ирцийн мэдээллийг анги удирдсан багш эцэг
эхэд нь танилцуулна./цахим хуудсаар, утсаар, бичгээр г.м/
2.
Сурагчдын хүлээх үүрэг, хариуцлага
−
Сурагч бүр
хүндэтгэх шалтгаангүй бол хичээлдээ цагийн
хуваарийн дагуу ирж, тогтмол суух үүрэгтэй.
−
Хүндэтгэх
шалтгаантай бол анги удирдсан багшид заавал эцэг эх, асран хамгаалагчаар
дамжуулан мэдэгдэнэ.
3.
Эцэг эхчүүдийн хүлээх үүрэг, хариуцлага
−
Эцэг эхчүүд хүүхдүүдээ дүрэмт
хувцсаа зохих ёсоор өмсөж, сургуульдаа цагтаа, зохих ёсны хичээлийн бэлтгэлтэй ирэх,
тогтмол таслахгүй суулгах тал дээр анхаарал тавих үүрэгтэй.
−
Хэрэв хүүхэд тань сургуульдаа
хоцрох, хичээлдээ суухгүй байх ямар нэгэн шалтгаан гарвал аль болох түргэн
хугацаанд сургуулийн захиргаанд утсаар болон биеэр мэдэгдэх
шаардлагатай.
−
Сурагч хичээлдээ суугаагүй тухайд
эцэг эхийн зүгээс хангалттай тайлбар ирүүлээгүй тохиолдолд сурагчийг хичээлээ
зөвшөөрөлгүй тасалсанд тооцно.
−
Эцэг эхчүүд багшаас өгсөн мэдээллийг уншиж танилцсанаа мэдэгдэж
багштай эргэх холбоо үүсгэнэ.
4.
Сургууль, багшийн хүлээх үүрэг хариуцлага
Сургуулийн
багш, ажиллагсад нь сурагчдадаа өөрсдийн биеэр ажилдаа хоцролгүй тогтмол ирэх
үлгэр дууриал үзүүлнэ.
−
Сурагч 1
хоног хичээл тасалсан
тохиолдолд энэ тухай эцэг эхчүүдэд утсаар мэдэгдэнэ.
−
Сурагч 2
хоног хичээл тасалсан
тохиолдолд энэ тухай эцэг эхтэй нь уулзаж бичгээр мэдэгдэнэ.
−
Сурагч 3
хоног хичээл тасалсан
бол энэ тухай эцэг эхэд нь эцсийн удаа утсаар мэдэгдэнэ.
−
Хичээлд суугаагүй өдрийн тоо 4 хүрэхэд тухайн хүүхдийг дараагийн
хичээлийн жилд хичээлд суулгах боломжгүй болохыг эцэг эхэд нь албан ёсоор
бичгээр мэдэгдэнэ.
−
Хэрэв сурагч 5 өдөр хичээлдээ суугаагүй бол
сургуулиас хасах тухай анхааруулга өгнө.
−
Хэрэв Сурагч 10 өдрөөс илүү хугацаагаар сургуульдаа
ирээгүй тохиолдолд тухайн сурагчийг албан ёсоор сургуулиас хасна.
5. Нэмэлт тайлбар
1.
Хичээлээс хоцрох
−
Ангийн багш хоцорч ирсэн сурагчийг
ангийн журналд зохих тэмдэглэлийг хийж тогтмол бүртгэл хөтөлж, хяналт тавина
.
−
Сурагч 3 удаа хичээлээс хоцорвол нэг
удаагийн бүтэн өдрийн хичээл тасалсанд тооцно.
−
Хичээлээс хоцорч ирэх нь байнга давтагдах
тохиолдолд сургуулийн захиргаанаас эцэг эхчүүдийг дуудаж хичээл эрхлэгч ба
сургуулийн захиралтай уулзалт зохион байгуулна.
2.
Өвчний чөлөө
−
Хүүхэд өвдсөн тохиолдолд эхний 2
өдрийг эцэг, эх нь ангийн багшид мэдэгдсэнээр, 2-оос дээш өдөр бол зөвхөн эмчийн
магадлагаагаар хичээлээс чөлөөлсөнд тооцно.
−
Хүүхдийг хичээлд нь буцааж
ирүүлэхдээ эцэг эхийн тайлбар бичиг аль эсхүл эмчийн магадлагаатай нь хамт
явуулна.
3.
Хүндэтгэх шалтгааны улмаас хичээлд
оролцохгүй байх
−
Өөрийн болон гэр бүлийн гишүүний
өвчлөл
−
Ар гэрийн гачигдал/ажил явдал
−
Сургуулийн захиргаанд урьдчилж
мэдэгдсэн бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд
−
Шүдний болон эмнэлгийн үзлэгт орох
цаг авсан. Энэ тохиолдолд сурагч нь шүдний эмч болон эмнэлгийн бичиг авчрах
шаардлагатай
−
Өөр бусад шалтгаанаар сурагч хичээлд
оролцохгүй тохиолдолд хүндэтгэх шалтгаангүй хичээл тасалсан гэж үзнэ.
4.
Урьдчилсан зөвшөөрөлтөй чөлөө
−
Сурагчийг хичээлийн цагийн дундуур
зөвхөн эцэг эх сургуулиас авах ёстой бөгөөд энэ тухай эцэг эх нь 24 цагийн өмнө
ангийн багшид мэдэгдсэн байх шаардлагатай.
2016.02.02
No comments:
Post a Comment