Бүтээмж дээшлүүлэх японы 5S арга
Зорилго: Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх олон арга байдаг бөгөөд орчин үед дэлхий нийтэд Японы аргууд нэлээд давамгайлах болсон. 5С арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлыг орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5С нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог.
Үйл ажиллагаа: Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм. 5С гэдэг нь” С “ үсгээр эхэлсэн Япон үг юм .
5С-ийн Япон ба Монгол утга нь- 1С Сеири Сайн зохион байгуулах Ажлын байранд шаардлагагүй зүйлийг ангилах ба хаях
- 2С Сеитон Сайн нягт нямбай байх Юмыг зөв байрлуулж , хэрэглэхэд дөхөмтэй байлгах
- 3С Сеисо Сайн цэвэрлэж, цэмцийлгэх Ажлын байр, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж цэмцийлгэх
- 4С Сеикецу Сайн хэвшүүлэх Зохион байгуулалттай, нягт нямбай, цэвэр цэмцгэр байдлыг хэвшүүлэх
- 5С Сицуке Сайн сахилага баттай байх Хүн бүр эхний 4С –ийг хэнээр ч хэлүүлэлтгүй хэвшил болгон хэрэгжүүлэх 5С-ийг хэрэглэсэн компани үргэлж амжилттай байдаг ба өндөр бүтээмж, нэг янзын чанар, зардал үр ашигтай, хуваарилалт зөв, хүмүүсийн ажиллах үеийн аюулгүй байдал сайн, ёс суртахууны төвшин өндөр байдаг зэрэг юм. 5С-ийн хэрэгжүүлж байгаа байгууллага юуг хожих вэ ?
• Зардал багасаж , үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ.
• Чанар дээшилнэ
• Цагийн юмыг цагт нь хийнэ
• Аюул осолоо багасгана 5С-гээс хувь хүн юуг хожих вэ ?
• Хүмүүсийн бүтээлч идэвхийг өрнүүлж , ажиллах урам зориг орно
• Хүмүүсийн хоорондын мэдээлэлийг сайжируулж , хүнлэг , эсвэл нөхөрсөг харилцааг хөгжүүлнэ
• Хүмүүсийн амьдрах чадварыг нэмэгдүүлнэ
Японы аргуудыг Америк, Европын оронд нэлээн эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд манай оронд ч туршиж үзэж байгаа. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх гол хүчин зүйлүүд нь технологи, удирдлагын системд тулгуурласан ажилчид болон удирдлагын хоорондын хамтын ажиллагаа юм. Аливаа байгууллага бүтээмжээ дээшлүүлэхдээ өөрийн давуу тал дээрээ тулгуурлан сонголтоо хийх ёстой. 5С арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлыг орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5С нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог. Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм.Ажилдаа эзэн болж өөрсдийн гараар хамгийн сайн зүйл хийхээс гадна үнэнч шударга, нягт нямбай зан чанар нь япончуудын амжилтанд ихэд нөлөөлсөн байх. Үүнийгээ тэд “5S” хэмээн тодорхойлж ажил амьдралдаа хэрэглэдэг нь одоо бизнесийн нэгэн чухал зарчим болоод байна.
No comments:
Post a Comment